Бангкокийн Central World худалдааны төвд гал гарчээ

 

Аялал жуулчлалын төв болсон Тайландын нийслэл Бангкокийн худалдааны цогцолбор газарт өчигдөр гал гарчээ. Орон нутгийн цагаар 17 цаг 40 минутын үед худалдааны төвийн наймдугаар давхраас эхэлсэн галын улмаас гурван хүн амиа алдсан байна.

Гал гарах үед Central World их дэлгүүрт байсан олон зуун иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 17 хүн бэртэж гэмтсэн байна. Онцгой байдлын алба, түргэн тусламжийнхан хотын төвийн замыг хааснаар автозамын түгжрэл ихэссэн гэж орон нутгийн мэдээллийн хэрэгслээр дамжуулжээ.

 

yq bkkfire3 10042019

 

Одоогоор галын шалтгааныг тодруулаагүй байна. Бангкок хотын захирагч Асвин Кванмуаны хэлснээр галын шалтгааныг тодруулах мөрдөн шалгах ажил өнөөдрөөс эхэлнэ гэжээ. Central World их дэлгүүр нь дэлхийд 11 дүгээрт ордог худалдаа наймааны томоохон цогцолбор юм.

 

5cade2263d73e

?url=https%3A%2F%2Fwww

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.