Нууцлаг хар нүхний анхны гэрэл зургийг дэлхий нийтэд танилцууллаа

 

Сансар огторгуйн хязгааргүй уудамд орших аймшигт хар нүх хэн бүхний сонирхлыг татахын зэрэгцээ айдас төрүүлсээр ирсэн билээ. Огторгуй ертөнцийн нууцлаг хар нүхний анхны гэрэл зургийг дэлхийн нийтэд танилцуулсан өдөр бол одон орон судлалын түүхэнд бичигдэх онцгой чухал цөг үе байлаа.

Зурагнаас харахад тоосонцор хийн туяагаар бөгжилж түүгээр хооллодог дугуй аварга том хар нүх манай дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайд, Messier 87 галактикийн зүрхэнд оршиж буй ажээ. Төслийн удирдагч Харвардын их сургуулийн эрдэмтэн Шеферд Доелмэний хэлснээр урьд өмнө гараг ертөнцийн хамгийн нууцлаг үзэгдэл хар нүхийг бид харах ч боломжгүй гэж боддог байсан бол анх удаа зургийг нь авч чадсан нь түүхэн үйл явдал гэжээ. 

 

7200

 

Эх сурвалж: www.theguardian.com 



 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.