Японы F-35 байлдааны онгоц Номхон далайд осолдсон байна

 

Японы армийн F-35 байлдааны нисэх онгоц нэг хоногийн өмнө Номхон далайн орчимд туршилтын нислэг үйлдэж байгаад радараас алга болсон.

Байлдааны онгоц Номхон далайд осолдсоныг гэрчлэх сэг зэмийг олсон байна.

Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй ба Японы арми уг онгоцыг ашиглаад жилийн хугацаа өнгөрчээ.

Нисгэгч хамт нисч байсан бусад гурван онгоцоос гэнэт холбоо тасарсан байна.

Нисгэгчид Мисавагийн нисэх хүчний баазаас хөөрөөд 30 минут өнгөрсөн байжээ.

NHK телевизийн мэдээлснээр осолдсон онгоцонд урьд өмнө нь ямар нэг гэмтэл саатал гарч байгаагүй гэжээ.

Аврагчид онгоцны нисгэгчийг үргэлжлүүлэн хайж байна.

Батлан хамгаалахын сайд Такэши Иваяагийн хэлснээр Мисавагийн нисэх хүчний баазад 12 ширхэг F-35 онгоцыг түр газардуулаад байна.

Reuters агентлагийн дамжуулснаар Америкийн үйлдвэрлэсэн F-35 байлдааны онгоц ашиглалтад орсноос хойш осолдож буй хоёр дахь тохиолдол юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.