СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Далай лам эмнэлэгт хэвтжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Данзанжамц Энэтхэгийн нийслэл Дэли хотын эмнэлэгт хэвтсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Далай ламын цээжин хэсэгт өвдөж үрэвсэн эмнэлэгт хэвтсэн ч биеийн байдал нь тогтвортой байгаа гэжээ.

Энэ жил 83 насыг зооглож буй Далай ламын хувийн туслах Дэнзэн Такла таагүй мэдээг дуулаад Дэлиг зорьсон байна. “Эмч нар түүний цээжийг өвдсөн байна гэж оношилсон. Биеийн байдал тогтвортой байгаа тул 2-3 хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ” гэж Дэнзэн ярьжээ.

Нобелийн энх тайвны шагналт Далай лам 60 жилийн өмнө Хятадаас цөлөгдөж Энэтхэгийн Дарамсалад ирж суурьшсан түүхтэй. Тэрээр олон улсын тавцанд идэвхтэй дуу хоолойгоо хүргэдэг байсан ч ойрын жилүүдэд нам гүм байгаа юм.

Хятадын Засгийн газар 1950 онд Түвдийг эрхшээлдээ оруулснаас хойш Далай ламыг аюултай салан тусгаарлагч гэж үзэх болсон. Бээжингийн эрх баригчид залгамжлагчийг сонгох эрхтэй гэж үзсэн ч Далай лам өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ Хятадын нэрлэсэн удирдагчийг Түвдийн ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хэлсэн. Буддын шашны ёсоор Далай ламын хойд дүрийг тодруулах нь гарцаагүй юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.