Угандад барьцаалагдсан Америкийн иргэнийг суллажээ

 

Угандагийн Хатан хаан Элизабетийн цэцэрлэгт хүрээлэнд аялж байсан Америкийн иргэнийг, жолоочийнх нь хамт барьцаалсан этгээдүүд хагас сая ам.долларын барьцаа шаардаад байсан юм.

Уганда улсын цагдаа нар өнгөрсөн амралтын өдрүүдэд барьцаалагчдын гараас

 

07uganda2 popup

 

Барьцаанаас суллагдсан хоёр хүний эрүүл мэнд сайн ба аюулгүй газарт хүргэгдсэн гэдгийг цагдаагийн газраас мэдээлжээ.

Хатан хаан Элизабетийн цэцэрлэгт хүрээлэн Бүгд найрамдах Ардчилсан Конго улсын хилтэй ойрхон тул таамаглаж байсанчлан барьцаалагчид барьцааны иргэдийг Конго улсын хил давуулсан байсныг Засгийн газрын төлөөлөгч олон нийтийн цахим хуудсанд нийтэлжээ.

 

 106339765 ugandaqenationalpark9760419

 

Албаны эх сурвалж дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Твиттер хуудсандаа Угандад хулгайлагдсан жуулчин, жуулчны хөтчийг эсэн мэнд сулласанд талархаж байгаагаа жиргэжээ.

Өнгөрсөн долоо хоногт галт зэвсгээр зэвсэглэсэн дөрвөн этгээд жуулчдыг цэцэрлэгт хүрээлэнд отож байгаад Америкийн иргэнийг хөтчийнх нь хамт барьцаалсан тухай мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.