“Уулын марафон гүйлт”-д 186 тамирчин оргил булаалдлаа
Уулын спортын мастер Н.Сүрэнжав/Сэнг/ агсны нэрэмжит "Уулын марафон гүйлт-2019" арга хэмжээ хоёр дахь жилдээ Манзушир - Цэцээгүн чиглэлд зохион байгуулагдлаа. Төв аймгийн Манзушир хийдээс Богдхан уулын ноён оригл Цэцээгүн хүртэлх 8,4 км зам цастай, халтиргаа саад ихтэй байсан ч эхний тамирчин 35 минутанд бариалж чадлаа.


Уулын спртыг хөгжүүлэх, түүн дотроо уулын гүйлтийн төрлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг тэмцээнд уулын болон явган, спорт аялалын 10 гаруй клуб, холбоодын 186 тамирчин өрсөлдлөө.

Sky running буюу ууланд уралдаж гүйх уг тэмцээнийг анх Италийн уулчин Марио Жакометти санаачилсан байдаг. 1990-ээд оны эхэн үед Жакометти болон түүний уулчин нөхөд Альпын нурууны носн оргил Монбланы сонгодог замаар уралдаж энэхүү спортын гарааг эхлүүлсэн гэж үздэг байна.
Харин монгол улсад Sky running-ийн холбоог уулын спортын мастер Н.Сүрэнжав агсан анхлан байгуулж, энэ төрлийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн байдаг. Түүний үүсгэн байгуулсан Монголын Скайрайнингийн холбоо/Mongolian Sky running Assosation/ өнгөрсөн жилээс эхлэн “Уулын марафон гүйлт”-ийн тэмцээнийг Н.Сүрэнжав агсны нэрэмжит болгон зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил ийнхүү хоёр дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө.

Өнгөрсөн жил/2018 он/ “Уулын марафон гүйлт”-ийн тэмцээнд 149 тамирчин өрсөлдөж байв.




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.