Ой тогтоолтын улсын аваргууд тодорлоо

 

Монгол Улсын тамирчид ой тогтоолтын спортоор дэлхийд тэргүүлдэг.  Монголын оюун ухааны академи 2010 онд байгуулагдснаас хойш өөрсдийн бэлтгэсэн .   

Монголын Оюун ухааны академиас санаачлан энэ сарын 05-06-ны өдрүүдэд Корпорэйт зочид буудлын хурлын танхимд  Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнийг ес дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. 

56398427 347794965846500 3464096917581987840 n 20190406082020

Энэ удаагийн тэмцээнд Олон улсын мастер 9, Их мастер 3, Олон улсын их мастер 4 буюу нийт 16 Олон улсын цолтой тамирчид оролцсон бөгөөд Геннесийн дээд амжилт эзэмшдэг эгч дүү ихэр тамирчид болох ОУИХ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Өсвөрийн дэлхийн аварга, ОУИМ Э.Лхагвадулам, ОУИМ Э.Пүрэвжав тэргүүтэй 108 тамирчид оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн шилдэг тамирчидаа  шалгарууллаа.  

Тэмцээний шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцон баг тамирчидад амжилт хүсэж, үг хэлэхдээ “Оюун Ухааны энэхүү тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа академийн хамт олонд талархалаа илэрхийлье. Тэмцээнд оролцож байгаа хүүхэд залуучууд болон тэднийг дэмжиж тэмцээнд оролцуулж байгаа эцэг эхчүүдэд амжилт хүсье. Монголчууд оюуны спортоор дэлхийд гайхагддаг. Оюун ухааны спорт нь хүн уураг тархиа хөгжүүлж, ухаан бодлоо бүрэн цэгцлэх боломжийг олгодогоороо онцлогтой. Энэ спортыг сонирхож хичээллэх хүүхэд багачуудын тоо өдөр ирэх тутам нэмэгдэх болсон. ” гэлээ. 

56487401 1256196807862580 7326479862057664512 n 20190406081943

56433430 390148488239279 5478408108067782656 n 20190406082012

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.