Мэргэжлийн шилдэг тогооч шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө
Технологийн цогцолбор сургуулийн нэрэмжит хоол үйлдвэрлэлийн мэргэжлээр сургалт явуулдаг Политехник коллеж, мэргэжлийн сургалтын байгууллагын багш, суралцагчдын “Ур чадвар-2019” улсын уралдаан өчигдөр болж шилдгүүддээ тодруулжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Монголын мастер тогоочдын холбоотой хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд тогооч бэлтгэдэг 18 сургуулийн төлөөлөл оролцов. “Ур чадвар 2019” тэмцээнд оролцогчид ганцаарчилсан болон багийн төрлөөр оролцож, шагналт байрууд тодорлоо.
Тэмцээний шүүгчээр Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын шүүгч, МУ-ын мастер тогооч Р. Батбаатар, Хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын шүүгч, МУ-ын мастер тогооч Ч. Санчир, Чойжин темпл рестораны ерөнхий захирал, МУ-ын мастер тогооч Д.Тайван нар шүүгчээр ажиллалаа.
Тэмцээнд бэлтгэх ур чадварын сургалтыг багш, суралцагчдад Олон улсын тогооч нарын уралдааны хошой шагналтнууд, ТДС-ийн төгсөгч Г.Нанзад, Э. Энхбаяр нар заалаа.
Суралцагчдын ганцаарчилсан төрөлд Сэлэнгэ аймгийн МСҮТ-ийн сурагч Г.Бүжинлхам түрүүлсэн бол шилдэг гурван суралцагчдад МGC-группт сонгон шалгаруулалтгүйгээр ажлын байранд орох эрх олгожээ.
Багшийн ганцаарчилсан төрөлд:
Зууш, салат бэлтгэх
- 3-р байр: Хүрэл медаль М.Нансалмаа-Төв аймаг, МСҮТ
- 3-р байр: Хүрэл медаль О.Энхцэцэг- Орхон, МСҮТ
- 3-р байр: Хүрэл медаль Б.Баярмаа-Хөвсгөл аймаг, МСҮТ
Үндсэн хоол бэлтгэх
- 3-р байр: Хүрэл медаль М.Нансалмаа-Төв аймаг, МСҮТ
- 3-р байр: Хүрэл медаль П.Солонгонтуяа, Дорноговь, МСҮТ
- 3-р байр: Хүрэл медаль Н.Янжиндулам –Төв аймаг, Баянчандмань, МСҮТ
Суралцагчдын ганцаарчилсан төрөлд:
Зууш, салат бэлтгэх
- 2-р байр: Мөнгөн медаль У.Цолмонбаатар-ХУДС, МСҮТ
- 3-р байр : Хүрэл медаль Л.Алтангадас-ХТПК
- 3-р байр: Хүрэл медаль Б.Оюун-Эрдэнэ-Униварсаль, МСҮТ
Үндсэн хоол бэлтгэх
- 1-р байр: Алтан медаль Г.Бүжинлхам-Сэлэнгэ аймаг, МСҮТ
- 2-р байр: Мөнгөн медаль У.Цолмонбаатар-ХУДС, МСҮТ
- 3-р байр: Хүрэл медаль Э.Мөнхжин, Дорноговь, МСҮТ
Багш, суралцагчийн багийн төрөлд:
- 3-р байр: Хүрэл медаль, ММТХ-ны цом- П. Ганчимэг, Д. Тэмүүлэн, ХТПК
- 3-р байр: Хүрэл медаль, Б.Баярмаа, Г. Мягмарбаяр-Хөвсгөл аймаг, МСҮТ
Тусгай байр:
- Д. Саранцэцэг, Говь-Алтай аймаг /МСҮТ багш/
- Л. Алтангадас, ХТПК /суралцагч/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.