Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байна

 

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 07-ноос 04 дүгээр сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 7, 8-нд зарим газраар, 9-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Энэ сарын 7-нд ихэнх нутгаар дулаан байх боловч, 8-наас сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон

oooo

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.