М.Уранцэцэг гавьяатын бүх барилдаан бичлэг

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. 

Өчигдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдаж манай улсаас найман бөх барилдлаа.

Эмэгтэйчүүдйин -52кг жинд барилдсан дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг өөрийн үндсэн жингийн дээд жиндээ буюу -52кг жинд дараах барилдаануудыг хийж мөнгөн медаль хүртсэн юм.

CGS 7205 1554485492 1554485493 01

  • Эхний тойрогт Финланд улсын жүдоч Катри Каккотой барилдан ялсан.

  • Хоёрдугаар тойрогт Унгарын жүдоч Река Пупптэй барилдан цэвэр ялсан. Река Пупп нь -52кг жинд 2386 оноотойгоор дэлхийн чансааны 19-т эрэмбэлэгдэж байгаа төдийгүй энэ удаагийн тэмцээнд жингээ тэргүүлэн барилдаж байсан юм.

 

  • Тус жингийн А хэсгийн аваргын төлөө Азербейжаны Гултаж Маммадалиеватай хэдхэн секундын дотор цэвэр яллаа.

    • Хагас шигшээд Бразилын жүдоч Ларисса Пиментатай барилдан цэвэр ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон.

Алтан медалийн төлөө дэлхийн аваргын хошой мөнгө, хүрэл медальт Румын улсын жүдоч Андреа Читутай барилдан ялагдаж мөнгөн медаль хүртлээ. М.Уранцэцэг гавьяатын хувьд Румыны Андреа Читутай 2012 онд Будапештын дэлхийн цомд учраа тааран барилдаж ялж байсан удаатай. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.