Дэлхийн аварга М.Уранцэцэг гавьяат хэсгийн аваргын төлөө яг одоо

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.

Дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг энэ удаагийн гран при тэмцээнд -52кг жинд барилдаж байгаа ба эхний тойрогт Финланд улсын жүдоч Катри Каккотой барилдан ялсан. Хоёрдугаар тойрогт Унгарын жүдоч Река Пупптэй барилдан цэвэр ялж хэсгийн аваргын төлөө яг одоо барилдах гэж байна. Река Пупп нь -52кг жинд 2386 оноотойгоор дэлхийн чансааны 19-т эрэмбэлэгдэж байгаа төдийгүй энэ удаагийн тэмцээнд жингээ тэргүүлэн барилдаж байсан юм. Тус жингийн А хэсгийн аваргын төлөө Азербейжаны Гултаж Маммадалиеватай нэгдүгээр дэвжээнээ барилдах гэж байна.  

CGS 1033 1544878886 1544878886 01

Харин хоёрдугаар дэвжээнээ эрэгтэйчүүдийн -66кг жингийн В хэсгийг тэргүүлэн барилдаж буй Д.Алтансүх гуравдугаар тойрогт Испанийн Алберто Гайтеротой мөн зэрэг барилдаж байна.

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

 Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.