Энэ онд махны үнэ буурахгүй, харин шатахууны үнэ тогтвортой байна
Монгол банкнаас 2019 оны нэгдүгээр улирлын "Инфляцийн төлөв байдлын тайлан"-г өнөөдөр танилцууллаа. Инфляци 2018 оны эцэст төсөөллөөс давсан бол 2019 оны хоёрдугаар улиралд төсөөллөөс буурсан байна. Буурсан шалтгааны хувьд:
- Хатуу түлшний үнэ оны эцсээс буурсан (30.6%)
- Шатахууны үнэ энэ оны нэгдүгээр сард 100 төгрөгөөр буурч, өөрчлөгдөөгүй (10.8%)
- Махны үнэ улирлаас шалтгаалан өсөж байгаа ч нөлөө нь буурсан
- Импортын барааны үнэ өсөж, инфляцад үзүүлэх нөлөө нь өссөн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд хэллээ.
Энэ онд инфляци төдийлөн өсөхгүй тогтвортой байна гэж Монголбанкнаас үзэж байна
Дотоод эдийн засгийн өнөөгийн байдал: Цахилгаан, дулааны үнэ ирэх сараас нэмэгдэнэ
Дотоодын эдийн засгийн өнөөгийн байдлаар инфляци 7.3 хувийн өсөлттэй, ажилгүйдлийн түвшин 6.6 хувиар буурсан бол өрхийн бодит орлого 2017 оны нэгдүгээр сараас өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэ онд инфляци төдийлөн өсөхгүй тогтвортой байна гэж Монголбанкнаас үзэж байна. Төсвийн тэнцэл сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд уналттай байж байгаад өнгөрсөн онд өссөн үзүүлэлттэй гарсан.

Өнөөдрийн байдлаар эдийн засгийн төлөвийг харахад махны үнэ улирлын хандлагын дагуу өсч байгаа бөгөөд буурах үзүүлэлт харагдахгүй байгаа юм. Учир нь БНХАУ-ын 28 мужид гахайн мялзан өвчний 112 тохиолдол бүртгэгдэж, нэг сая гаруй гахайг устгалд оруулжээ. Өвчний тархалт буурахгүй байгаа тул хөлдөөсөн нөөц маханд шилжих төлөвтэй, мөн манай улсын махны экспортыг нэмэгдүүлж болзошгүй байгаа. Иймд энэ онд махны үнэ буух үзүүлэлт харагдахгүй байгааг дурдсан юм.
Иргэдэд хамааралтай зүйл гэвэл ирэх дөрөвдүгээр сараас цахилгааны үнэ 13.8, дулаан 10 хувиар өснө хэмээн төсөөлжээ. Түүнчлэн өнгөрсөн оны сүүлчээр ханш суларсан тул импортын бараа бүтээгдэхүүнийг өндөр өртгөөр худалдан авсан тул оны эхний улиралд орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн өртгөөр худалдаанд гарна.
Иргэдэд хамааралтай зүйл гэвэл ирэх дөрөвдүгээр сараас цахилгааны үнэ 13.8, дулаан 10 хувиар өснө хэмээн төсөөлжээ
Монголбанкны төсөөллөөр шатахууны үнэ гадаад зах зээлийн үнээс хамаарч бага зэрэг буурна гэсэн таамгийг дэвшүүлсэн байна.
Ирэх сараас төсвийн цалин нэмэгдэнэ
Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв бидний үзэж буйгаар 2019 оны өсөлтийн голч таамаглал 6.9 хувь байна. Мөн цаашид,
- Өрхийн хэрэглээ нэмэгдэнэ
- Хөрөнгө оруулалтын өсөлт тогтворжино
- Нүүрсний экспорт нэмэгдэнэ
- Уул уурхайн бус салбарын өсөлт үргэлжлэх төсөөлөл байна гэлээ.
- Хэрэглээний зээлийн өр орлогын дундаж харьцаа нь 62 хувь байна гэв.
Тэгвэл 2019 оны хоёрдугаар сарын байдлаар нийт зээлийн дундаж өр орлогын харьцаа нь 60 хувьтай байгаа бөгөөд үүнээс тэтгэврийн зээлийн дундаж өр орлогын харьцаа нь 96 хувьтай байгаа аж. Хэрэглээний зээлийн хугацааг богиносгосноор шинээр олгосон зээлийн хэмжээ буурчээ.
Яагаад чухам өрхийн хэрэглээ нэмэгдэнэ хэмээн үзсэн гэдэгт ирэх сараас төсвийн цалин нэмэгдэх тул өрхийн хэрэглээ нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ. Түүнчлэн Засгийн газрын нийт өр өнгөрсөн онд 21 их наяд байсан бол энэ онд 19.5 их наяд төгрөгийн өртэй байна.
Гадаад секторын өнөөгийн байдал: Гадаад эрэлт саарч байна
Өмнөх улирлын төсөөлөлтэй харьцуулсан гадаад орчны төсөөлөлд гарсан өөрчлөлтөөс харахад түүхий эдийн үнэ буурч, гадаад эрэлт нь саарч байгааг тайланд дурдлаа. Гэхдээ нүүрсний экспортын хувьд өмнөх төсөөллөөс сайжирчээ. Уул уурхайн томоохон экспортлогчид оны эхнээс гуравдугаар сарын 14-нийг хүртэлх хугацаанд 771.4 сая ам.долларын валютыг оруулж ирсэн.
Төсөөлөл, түүний тодорхой бус байдал:
- Энэ онд мах экспортлох эрэлт буурахгүй, дотоодын үнэ өсөх
- Ханш өмнөхөөс илүү суларч импортын барааны үнэ өсөх
- Үнийн өсөлтөөс шалтгаалж нүүрс, алтны үйлдвэрлэл өндөр байх
- Өсөлт, импортын төсөөлөл нэмэгдэж, төсвийн орлогын төсөөлөл сайжирсан тул төсвийн алдагдал буурч, дотоод санхүүжилтийн шаардлага багассан
- Хилийн дамжин нэвтрэх чадвар сайжирч, нүүрсний тээвэрлэлт хэвийн явагдах
- ХАА-н салбар тогтворжино.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.