СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-04-05

Ж.Мөнхбат: АТГ-ын дарга, Прокурорыг Ерөнхийлөгч бус Ерөнхий сайд томилох ёстой

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ дахь МАН-ын бүлгээс гарсан шийдвэрийг танилцууллаа. .

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэний дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэх товтой байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

-Бүлгийн хурал дээр 10 гаруй гишүүн нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсан. . Нөхцөл байдал хоёр талтай байна. Нэг тал нь улс төрийн цэвэрлэгээ хийх гэж байна, нөгөө тал нь нотлогдсон хэргийг дахин задлах гэсэн байдал гэсэн байр суурьтай байна. 

Сонгууль дөхөхөөр улс төржилт их явагддаг. Прокурор, АТГ, шүүхийн байгууллагын улс төржилт бол ний нуугүй хэлэхэд сүүлийн 10 гаруй жил хэрээс хэтэрсэн. Жишээ нь Н.Багабанди ерөнхийлөгчийн үед томилсон хууль хүчний байгууллагуудын удирдлагыг Н.Энхбаяр ерөнхийлөгчийн үед олноор нь хольж сольсон. Дараа нь Ц.Элбэгдорж гарч ирээд мөн л холих солих, хариуцлага тооцох асуудал явагдсан. Та бүхэн мэдэж байгаа. АТГ-ын анхны дарга амь насаа алдсан. Дараагийн удирдлагууд нь  орон шоронд орсон. Одоо . Улс төрийн өрсөлдөгчдөө нухчин дарах гэсэн нь бодит үнэн. 

Тиймээс үүнийг таслан зогсоох ёстой. Нэр дэвшигч Д.Жаргалсайхан "улс төрөөс ангид байна" гэж амлаж байна. Гэхдээ бид улс төрөөс ангид байхгүй бол өмнөх прокурорууд шиг эвгүй байдалд орж магадгүй гэдгийг сануулсан. Монгол улсын eрөнхий прокуророор улс төрийн намын EНБД-ыг /Д.Дорлигжав/ томилж байсан түүхтэй. Намын EНБД eрөнхий прокуророор томилогдоод яаж ажиллах нь тодорхой.

Гол буруутан нь улс төр

Одоо сонгууль болоход 10-аадхан сарын хугацаа үлдэж байна. Өмнөх жишгээр eрөнхийлөгчийг төрүүлсэн улс төрийн нам eрөнхийлөгчтэйгөө хамтраад бусад улс төрийн хүчнүүд рүү хандсан акцууд хийдэг. Нэр дэвшихээс ганц хоёр сарын өмнө хэрэг үүсгээд, баахан шалгаж байгаад сонгууль дуусангуут асуудалгүй юм байна гээд явуулдаг. Ийм байдал 2012, 2016, 2017 оны сонгууль дээр давтагдсан.

Би энэ үед намд ажиллаж байсны хувьд энэ зовлонг мэдэж байна. Тэр байтугай

Нэг зүйл дээр Монгол улс маш буруу явж байна. Ардчилсан улс байж жишгээс нь хальчихсан. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэдэг засаглалыг хуваах гурван амин сүнсээ өөрчлөөд төрийн гурван өндөрлөг гэдэг хүний асуудал болгоод өөрчилсөн. Ардчилал төлөвшсөн улс оронд төрийн гурван өндөрлөг бол төрийн гурван институт л юм.

Энэ бүх гажуудлыг таслан зогсоохын тулд бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өөр арга алга. гэлээ.

-Д.Жаргалсайханы ажилласан туршлага нь юу юм бол, итгэл үнэмшил төрөхөөр хүн мөн үү?

-30 гаран жил прокурорын байгууллагад ажилласан, салбараа мэддэг л хүн юм байна. Гэхдээ бид нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн жил батлагдсан шинэ прокурорын хууль дээр энэ байгууллагад хэт их эрх мэдэл өгсөн зүйл заалт баталсан байна. Энэ хуульд залруулга хийх хэрэгтэй гэж гишүүд ярьж байгаа. Өөрчлөх байх. Нууцын зэрэглэл, төрийн нууц гэдэг юмаар халхавч хийгээд хаана юу хийж байгаа нь мэдэгдэхгүй болсон. Ганц зүйл хэлэхэд хүчний байгууллагуудад хичнээн төгрөгний төсөв баталж өгч байгааг бид мэддэггүй.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.