Х.Баттулгын санал болгосон Б.Жаргалсайхан Монгол Улсын ерөнхий прокуророор томилогдлоо

Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган албан ёсоор нээгдэнэ

Парламент жилд хоёр удаа чуулганы нээлт хаалтыг хийдэг бөгөөд энэ хаврын чуулган дөрөвдүгээр сарын 05-наас долоодугаар сарын 10 хүртэл буюу хэлэлцэх асуудлаас хамаарч улсын баяр наадмын өмнөхөн хаагдах хуваарьтай.

Харин зундаа амарсан гишүүд намар буюу аравдугаар сарын 05-наас сар шинийн баярын өмнөхөн буюу ойролцоогоор хоёрдугаар сарын 10-ны орчимд засварладаг. 

Энэ хаврын чуулган өнөөдөр өглөөний 10:00 цагт төрийн ордонд нээлтээ хийх бөгөөд залгуулаад УИХ дахь намын бүлгүүд хуралдах хуваарьтай.

аж. Хуулийн зохицуулалтаар парламентийн сонгуульд наймаас дээш гишүүний төлөөлөлтэй нам бүлгээ байгуулах эрхтэй. 

УИХ дахь намын бүлгүүд парламентээр хэлэлцэх асуудлын хүрээнд байх сууриа нэгтгэх хурлаа хийсний дараа байнгын хороодын хуралдаан эхэлнэ. 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэний дараа байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.