Г.Алтанбаганын бүх барилдааны бичлэг

 

Тэмцээнийг манай баг тамирчид хоёр хүрэл медаль (МУГТ М.Уранцэцэг, Г.Алтанбагана нар) өөрийн жиндээ хүрэл медаль хүртэж дөрвөн бөх шагналт байранд орсон байна. 

Манай сайт гурван өдрийн турш уламжлал ёсоор тэмцээнийг шууд дамжуулан үзүүлсэн ба мөн медаль хүртсэн тамирчдынхаа бүх барилдаануудыг үзэгч түмэндээ зориулан түүвэрлэн хүргэж байгаа билээ. МУГТ М.Уранцэцэгийн бүх барилдааныг үзэхийг хүсвэл энд дарна уу.  

CGS 3752 1554050454 1554050454

Армийн Дэлхийн Аварга, Алдар Спорт Хорооны тамирчин Г.Алтанбагана эрэгтэйчүүдийн -90кг жинд дараах барилдаануудыг хийж хүрэл медалийн эзэн боллоо.

  • Эхний тойрогт Их Британи улсын Фразер Чамберлантай барилдан цэвэр ялсан

  • Хоёрдугаар тойрогт Узбекстан улсын жүдоч Якёо Имамовтой барилдан ялсан.

  • С хэсгийн аваргын төлөө тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх Века Гвиниашвилитэй барилдан ялагдаж дагах барилдаан хийх болсон. 

    • Дагах барилдаанд Чех улсын жүдоч Жири Петртэй барилдан цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. 

Хүрэл медалийн төлөө Узбекстан улсын жүдоч Давлат Бобоновтой барилдах ваза-ари үнэлгээгээр ялж хүрэл медаль хүртлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.