Энэ долоо хоногт дэлхий дахинд

 

Шинэ долоо хоног эхлэхтэй зэрэгцэн шинэ сар айлчлан ирлээ. Шинэ сарын эхний долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлыг BBC агентлагийн танилцуулснаар уншигч та бүхэндээ хүргэж байна.

1.    Истанбулын шинэ нисэх буудал ашиглалтад орно

Энэ долоо хоногт нээлтээ хийх хосгүй чамин хоёр барилгын нэг нь Туркийн Истанбул хот дахь цоо шинэ нисэх онгоцны буудал юм. Истанбул нисэх буудал хэрэв бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал Европын төдийгүй дэлхийн хамгийн завгүй нисэх буудал болно.

 

2018 10 29 57392 1540810751

 

Инстанбул нисэх буудал 2021 он гэхэд 300 чиглэлд 90 сая зорчигч тээвэрлэж, 500 шалган нэвтрүүлэх цэг, 40,000 онгоц нэг дор зогсоох багтаамжтай талбайтай ба зургаан замтай ажээ. Цаашид зорчигчдын тоог 200 сая болтол нэмнэ гэсэн зорилттой байгаа юм.

 

5bd9cf22110d4c3587731d16 2732 1366

 

2017 оны судалгаагаар дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх буудлаар Жэксон Атланта олон нисэх буудал нэрлэгдэж байсан бол Истанбул нисэх буудал үүнээс бараг хоёр дахин их хүчин чадалтай. Гэвч барилгын ажлын үеэр 30 гаруй ажилчин амиа алджээ.

2.    Лондоны шинэ цэнгэлдэх хүрээлэн анхны тэмцээнээ зохион байгуулна

Тоттенхэм Хотспөр цэнгэлдэх хүрээлэн энэ лхагва гарагт анхны тэмцээнээ зохион байгуулахаар болжээ. Зохион байгуулагчид Тоттенхэм Хотспөр нь Лондоны төдийгүй дэлхийн шилдэг цэнгэлдэхүүдийн нэг байх болно гэжээ. Хүмүүсийн сонирхлыг татаж байгаа өөр нэг зүйл гэвэл та энд хүссэн хэмжээгээрээ шар айраг залгилж дуртай тэмцээн уралдаанаа үзэх боломжтой.

 

GettyImages 1046064116

 

3.    Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакт холбогдох шүүх хурал болно

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын “Нэг Малайз хөгжлийн сан”-тай холбоотой авилгын хэргийн шүүх хурал лхагва гарагт болно. Хэдийгээр экс Ерөнхий сайд хэргийг үгүйсгээд байгаа ч гэмт хэрэг үйлдсэн гэж яллуулах өндөр магадлалтай байгаа юм. Нажиб Разак нь манай улсын иргэн агсан Ш.Алтантуяагийн шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгсөн ч огт танихгүй хэмээн хариулсан. Энэ зун шүүх хурал үргэлжилнэ.

 

Malaysian%20Prime%20Minister%20Najib%20Razak%202

 

4.    БРЕКСИТ???

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс Европын Холбооноос өрх тусгаарлахаар санал нэгдсэн ч чухам ямар хувилбарыг сонгож бие даан оршин тогтнох нь тодорхойгүй болоод байна. Өнгөрөгч гуравдугаар сарын 29-ний өдөр гэхэд Британийн Парламент өөрсдийн хувилбарыг баталж Европын Холбоонд танилцуулах ёстой байсан ч хугацааг сунгасан. Энэ долоо хоногт БРЕКСИТ хэрхэн шийдэгдэх бол? Британийн Парламентад ямар өөрчлөлт гарах вэ?

 

Brexit

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.