ШУУД: Г.Хэрлэн Киргистаны бөхтэй барилдахаар гарч ирлээ
Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр эхлэж байна. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцох юм. Монголын баг тамирчдын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр манай шилдэг долоон жүдоч барилдаж байгаа ба яг одоо хоёрдугаар дэвжээнээ эрэгтэйчүүдийн -66кг жингийн С хэсгийг тэргүүлэгч Г.Хэрлэн барилдахаар гарч ирлээ. Г.Хэрлэн хэсгээ тэрүүлэн барилдаж байгаа тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Киргизстаны Ертур Турдубаевтэй барилдах юм. Манай бөх 2923 оноотойгоор дэлхийн чансааны 13-т эрэмбэлэгдэж байгаа юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.