Н.Золжаргалын Австрид үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан хэргийг АТГ шалгаж байна

 

Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг гурван үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг АТГ-аас мэдээлсэн. 

 Нэгдүгээрт: Арилжааны банкнуудад Монголбанкны зардал гэж тусгай данс нээж, “Маш -нууц” гэсэн тамга дараад хэдэн тэрбум төгрөг шилжүүлсэн.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар:. Хууль бус зээл олон байгаа учраас энэ асуудлаа эргэж хянаж үзээч ээ гэдэг мөрдөгчийн мэдээллийг хүргүүлсэн. Үүний мэдээллээр Монголбанкнаас ажлын хэсэг байгуулагдаад цаашид энэ асуудлыг шийдвэрлэж байгаа байх" гэлээ. 

Хоёрдугаарт: . Юм. Энэ дагуу Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах, холбогдох нотлох баримтыг ирүүлэх хүсэлтээ гаргаад мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгсний үр дүнд АТГ-д тодорхой нотлох баримтууд ирсэн хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар дурдав.

Гуравдугаарт: Хууль зөрчсөн хэлцэл хийсэн хэргээр шалгаж байгаа юм. Уг хэргийн хувьд .

Энэ ч үүднээс өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахдаа Монголбанкнаас 100 тэрбум төгрөгийг хувийн компани руу шилжүүлсэн. " хэмээсэн.

АТГ-аас Н.Золжаргалтай холбоотой дээрх гурван хэргийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэх болно гэдгээ өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэрээ дурдсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.