Өнөөдөр АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын ЕНБД Ц.Туваан, АН-ын НБД О.Магнай, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Ганибал нар мэдээлэл хийлээ.
Тэд юун түрүүнд 04-р сарын 05-нд эхлэх УИХ-ын хаврын ээлжит чуулганы үеэр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсноо онцоллоо.
Энэхүү жагсаалыг хийх гурван шалтгаан байна гэж тэд үзэж байна.
1-рт, Өнгөрсөн 3 жилийн хугацаанд эрх баригч МАН дотооддоо хэрүүл, тэмцэл хийснээс өөр ажил хийсэнгүй. Эдийн засгийн ямар нэгэн хориггүй, өсөлттэй үед эдийн засгаа сайжруулахгүй дотооддоо зөрчилдөж хугацаа алдсан,
2-рт, ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүд болоод 60 тэрбумтай холбогдсон гишүүддээ хариуцлага тооцох,
3-рт, 1919 онд урваач, шарваачдын буруугаар эрх чөлөөгөө алдаж байсан түүхийг давтаж 100 жилийн босгон дээр нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/ШХАБ/-д элсэж, тусгаар тогтнолоо алдах тухай ярьж буйг эсэргүүцэх ажээ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эдийн засаг өсөлттэй байсан нь МАН-ын бодлогооос огт хамаараагүй зөвхөн хувийн аж ахуйн нэгж, тэдний бизнесийн үйл ажиллагаатай холбоотой. Мөн манай экспортын гол бүтээгдэхүүнуудийн үнэ өссөнтэй холбоотой.
Гэтэл, эдийн засгийн өсөлттэй энэ үед валютын ханшийг 600 гаруй төгрөгөөр алдаж, инфляци 1,3 байсныг 9,4 болгож 8,1 хувиар нэмсэн. Үр дүнд нь иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнйи үнэ 23 хувиаар өссөн байна.
2016 оны сонгуулиар МАН төрөөгүй хүүхэд хүртэл 15 сая төгрөгийн өртэй гэж ард түмнийг айлгаж байгаад сонгуульд ялж байсан.Гэтэл өнөөдөр нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй атал нэг хүнд ногдох өр 23 сая 300 мянган төгрөгт хүрсэн.
Харин АН гурван тэрбум долларын зээл аваад маш их бүтээн байгуулалт хийснийг ард түмэн санаж байгаа байх. 3000 гаруй км зам буюу МАН 90 жилийн түүхэндээ хийсэнтэй тэнцэх хэмжээний замыг 1-2 жилийн дотор тавьсан. Онгоц худалдаж авсан, ДЦС-уудын хүчин чадлыг нэмсэн, сум, өрх бүрт цахилгаануудыг хүргэсэн зэрэг маш олон бодит ажил хийсэн.
Гэтэл нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй МАН Засгийн газрын өрийг 4 тэрбум 400 сая доллараар өгсгөчихөөд байна.
МАН татвар нэмэхгүй гэж амласан ч зөвхөн нэг удаагийн чуулганаар 7-8 төрлийн татвар нэмсэн. Аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ нь газрын төлбөрийг байнга нэмж байна. Шат шатандаа иргэдийн халаас руу гар дүрсэн, халаасыг нь суульсан үйл ажиллагаануулыг л хийж байна.
Тиймээс үлдсэн нэг жилийн хугацаанд ард түмний орлогыг нэмэгдүүлсэн, эдийн засгийн өсөлтийг бий болгосон бодит ажил хийх ёстой гэж үзэж байна.
ЖДҮХС-аас зээл авсан гишүүд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэхийг дэмжиж байгаа гишүүд хоёр нэр нь яг таарч байгаа юм.
Тухайлбал, Х.Болорчулуун, Д.Сумъяабазар, Л.Болд, Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Г.Амарбаясгалан /МАН-ын ЕНБД/, Д.Цогтбаатар, Г.Занданшатар нарын нэрийг уншиж ШХАБ-д элсэх талаар хэлсэн үгнээс нь онцлов/.
ЖДҮХС-аас тодорхой хүмүүст, тодорхой мөнгийг/950 сая төгрөг/ хувааж өгсөн. Ингэж өгсөн цаад зорилго нь Монгол улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/ШХАБ/-д зарах агуулгатай байж магадгүй гэж АН байна.
Тиймээс 04-р сарын 05-ны өдөр биднийг дэмжиж олон иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа жагсана. АН Монгол улсыг ШХАБ-д элсүүлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Эрх баригчдын санаархлыг бид хүссэнээр нь байлгахгүй.