Унадаг дугуйтай хүн дайрч гэмтээгээд, зугтсан жолоочийг илрүүлжээ

 

Энэ сарын 23,24-ний буюу амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 468 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 319 дуудлагыг хүлээн авч шалгасан дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгаж ажиллалаа.

.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

-     Баянхонгор аймгийн нутаг “Хар чулуут” гэх газар шороон замд Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч 27 настай А-н амь нас хохирсон.

-     БГД-ийн нутаг 25-р эмийн сангийн уузлварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь унадаг дугуй унаж явсан 21 настай Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж T.Ractis маркийн автомашины жолооч үйлдсэн болохыг тогтоосон байна.

.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.