Паркландын ахлах сургуулийн хоёр сурагч учир битүүлгээр амиа алджээ

 

Америкийн Флорида мужид байдаг Паркланд хотын ахлах сургуульд долоо хоногийн хугацаанд хоёр сурагч учир битүүлгээр амьсгал хураагаад байна.

Тус сургуулийн сурагч Сидней Айелло өнгөрсөн долоо хоногт нас барсан ба үхлийн шалтгааныг амиа хорлолт гэж үзээд байгаа юм. 19 настай сурагч өнгөрсөн жилийн халдлагаас хойш сэтгэл санааны гүн хямралд ороод байжээ.

 Удаа дарааллан амьсгал хураасан сурагчдын хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.

Гадны зарим эх сурвалжууд учир битүүлгээр амьсгал хураасан сурагчид амиа егүүтгэсэн ба халдлагын дараах сэтгэлзүйн гүн дарамтаас үүдэлтэй хэмээн бичжээ.  Жил гарны өмнө болсон халдлагаар 17 сурагч амиа алдаж, 17 сурагч гэмтэж шархадсан юм.

 

Эх сурвалж: www.guardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.