СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хунтайж Чарльз Кубад түүхэн айлчлал хийж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хунтайж Чарльз гэргий Камиллагийн хамт Куба улсад түүхэн айлчлал хийж байна. Тэд өчигдөр Гаванад газардсан ба тус улсад албан ёсны айлчлал хийж буй Британийн хааны угсааны анхны гэр бүл болж байгаа юм.

Эзэн хааны нисэх хүчний онгоцоор Гаванад ирсэн даруйдаа хунтайж Чарльз Кубын тусгаар тогтнолын баатар Хосе Мартигийн дурсгалд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөжээ. Уэльсийн 70 настай хунтайж Британийн колони байсан болон одоо ч хамтын нийгэмлэгт багтдаг Карибын орнуудад айлчилж улс төрийн нөлөөгөө бататган, худалдаа соёлын харилцааг хөгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд тэрээр 60 жилийн дараа

 

 

Кубын Ерөнхийлөгч Мигуэль Диаз Канел хунтайжийн гэр бүлтэй оройн зоог барьж колонийн үеэс хойш сэргээн засварласан дүүрэг, ногоон эрчим хүчний төсөл, Британийн эртний машинуудын баярын жагсаал зэргийг үзэж сонирхохоор төлөвлөсөн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч байсан Барак Обама гурван жилийн өмнө Кубатай харилцаагаа сэргээх оролдлого эхлүүлсэн ч Дональд Трамп сонгогдсоныхоо дараа дарамт шахалтаа нэмсэн. Куба улс Венесуэлтэй ойрын холбоотой төдийгүй Америк-Британийн харилцаа ч мөн олон улсын харилцаанд чухал байр суурь илэрхийлдэг.

 

 

Жилд Британийн 200,000 жуулчин энд ирдэг. Кубын Ерөнхийлөгч Диаз Канел өнгөрсөн оны 11 дүгээр сард Лондонд айлчлахдаа хунтайж Чарльзтай уулзаж байсан бол өнөөдөр дахин уулзах юм.

Брексит буюу Британи улс Европын Холбооноос гарахаар гурван жилийн өмнөөс төлөвлөж ирсэн ч нэгдсэн саналд одоог хүртэл хүрч чадаагүй. Үүнтэй холбоотойгоор Британи холбоотон орнуудтай улс төр, эдийн засаг худалдааны харилцаа холбоогоо сайжруулан дэмжиж байна.

 

 

Эх сурвалж: www.reuters.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.