Бүрж Халифа цамхаг Шинэ Зеландын Ерөнхий сайдын зургаар гэрэлтэв

 

Шинэ Зеланд улсын түүхэнд тохиож байгаагүй аймшигт террорист халдлага энэ сарын 15-ны өдөр Крайстчөрч хотын исламын сүмүүдэд болсон. Халдлагын үеэр 50 мөргөлч амиа алдсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт хохирогчдыг алсын замд нь үдсэн юм.

Дубай хотод байрладаг дэлхийн хамгийн өндөр /830 м/ барилга Бүрж Халифа цамхаг халдлагын хохирогчдод эмгэнэл илэрхийлж, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардернд хүндэтгэл үзүүлсэн байна.

Арабын Нэгдсэн Эмиртийн Ерөнхий сайд Шейх Мохаммед Твиттертээ “Дэлхий даяар оршин суудаг 1,5 тэрбум исламын шашинтай иргэнийг донсолгосон террорист халдлагын дараа биднийг дэмжиж, хүнд хэцүүг нь ойлгосонд баярлалаа ерөнхий сайд @jacindaardern” гэсэн байна.

 

BBUTgk0 (1)

Jacinda Ardern

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.