СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-03-24

ЖДҮХС-гийн журамд доорх өөрчлөлт оруулахаар тусгав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг олон нийтээр хэлэлцүүлж байна. Одоогийн байдлаар 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуй нэгжийн болон иргэдийн төлөөлөл журмын төсөлд саналаа гарган өгчээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулах чиглэлээр журамд өөрчлөлт оруулах үүрэг болгосон. Энэ дагуу ажлын хэсэг байгууллагдан хэд хэдэн санал гаргасан байна.  Үүнд:

  • Банкаар дамжуулан олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах зарим эрхийг орон нутагт шилжүүлэх;
  • Төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг тодорхой болгож, төрийн бус байгууллагын төлөөллийг нэмэгдүүлэх;
  • Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банканд тавигдах  шаардлагыг тодорхой болгох;
  • Хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр тодорхой болгох;щ
  • Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тодорхой цаг хугацаа өгдөг зохицуулалтыг хийх;
  • ЖДҮЭ-ийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж, хариуцлагыг нэмэгдүүлэх;
  • Хөнгөлөлттэй зээл авсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, санхүүжүүлж буй байгууллага хоорондын уялдааг сайжруулах, харилцан уялдаатай, хяналт тавих боломжийг бүрдүүлэн ажиллах;
  • ЖДҮХС,  зээлдэгчийн зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор даатгалд хамруулдаг байх;
  • Төсөл хүлээн авах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн хялбаршуулах  зэрэг.
     
Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.