Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчиллээ
Ч.ГАНТУЛГА
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн УАШТ Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 105 кг-д “Рио-2016" паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд оролцож дэлхийн дээд амжилтыг гурвантаа шинэчлэн тогтоолоо. Тэрээр эхний оролтоор 242 кг шахаж, дараа нь 247, 252 кг-ыг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг шинэнчилсэн байна. Мөн улсын аварга болоод зогсохгүй дэлхийн дээд амжилтыг ойрын жилд эвдэхээргүй болгож байна. Түүнийг МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга дасгалжуулж байгаа билээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.