Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ой өнөөдөр тохиож байна

 

Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар .

. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ. Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн.

42328c382e4584e79332e2f8c14b3b321 

1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Франзе хотын нисэхийн дамжаанд суралцсан бөгөөд 1973 онд Москва хотод Жуковский нэрэмжит Агаарын цэргийн академид суралцсан төгсчээ. Тэрбээр 1978 оноос ЗХУ-Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна.

 

Тухайн үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ. Түүнийг сансарт ниссэний дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм. Ийнхүү эх орныхоо алдрыг сансрын уудамд тамгалсан Ж.Гүррагчаа болон түүнтэй хамт сансарт нисэх бэлтгэл сургуулилт хийж байсан .

26696537 1735262396548277 379303392 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.