Наурызын баярыг дэлхий даяар 300 сая хүн тэмдэглэнэ

 

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр шөнө тэнцэхээс гадна исламын шашинтнуудын нарны баяр буюу хаврын баяр тохиодог. Энэ жил наурызын баярыг Балканаас Хар тэнгис, Төв Азиас Ойрхи Дорнод хүртэл дэлхий даяар 300 сая хүн тэмдэглэнэ гэжээ.

Наурыз гэдэг нь шинэ өдөр гэсэн утгатай бөгөөд нарны баяр ч гэж нэрлэдэг. Уг баярыг Персээс гаралтай гэж судлаачид үздэг.  

Эх дэлхийг халуун дулаан элчээрээ амьдруулдаг наран ээж наашилж шинэ бүхний эхлэл болгон тэмдэглэдэг учраас шашны баяр гэж ойлгож болохгүй хэмээн судлаачид ярьжээ.

Ираны цаг тооны бичгээр 1398 оны хаврын эхний өдрийг угтаж буй 3,000 гаруй жилийн түүхтэй баярын урьд орой айл өрх бүр орон гэрээ цэвэрлэж, идээ зоогоо бэлдэнэ. Тэр чинээгээр тухайн жилдээ элбэг дэлбэг, аз хийморьтой явна гэж үздэг байна.

 

CAq0nrGVIAEss3z

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.