Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №286 The White Stripes, ‘Seven Nation Army’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №286 The White Stripes, ‘Seven Nation Army’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

The White Stripes, ‘Seven Nation Army’

Америкийн garage rock урсгалын гол төлөөлөгч болох The White Stripes хамтлагийг ‘Seven Nation Army’ дуугаар нь хөгжмийн ертөнцөд андахгүй. Жез Вайт /дуу зохиогч, гитарчин, дуучин, мандолин/ болон Мег Вайт /бөмбөрчин, дуучин/ нар The White Stripes хамтлагийг бүрдүүлдэг ба тэд 1997 онд хамтлагаа байгуулж байжээ. Тэд зургаан студийн цомог гаргаснаас сүүлийн гурван цомог нь Гремми наадмаас шилдэг альтернатив цомог шагналыг хүртсэн байна.

 

‘Seven Nation Army’ дуу нь 'The White Stripes' хамтлагийн нэрийн хуудас болсон дуу төдийгүй спортын томоохон арга хэмжээнүүдэд үзэгчдийг "доргиодог" гол дуу болсон байдаг. 46 дахь удаагийн Гремми наадамд шилдэг рок дуу шагнал хүртсэн байна.  

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл