Сургуулийн 51 хүүхэдтэй автобусыг хулгайлж, галдан шатаажээ

 

Италийн Милан хотын ойролцоо сургуулийн 51 хүүхэдтэй автобусыг жолооч нь хулгайлж галдан шатаасан хэрэг гарчээ. Азаар автобусанд байсан хүүхдүүд гэмтэж бэртэлгүй эсэн мэнд аврагдсан байна. Гэхдээ 12 хүүхэд, хоёр багш галын утаанд угаартаж эмнэлэгт хүргэжээ.

Сургуулийн автобусны жолооч 47 настай Оуссеноу Си гэгч нь Сенегалаас ирсэн Италийн иргэн байсныг цагдаа нар тогтоосон байна. Тэрээр өмнө нь согтуугаар жолоо барьсан, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр цагдаад бүртгэлтэй байжээ.

Хоёр ангийн сурагчдыг, сургагч багш нарынх нь хамт сургуулиас дасгалын заал руу хүргэхдээ замаасаа хазайж эхлэхэд автобусанд байсан сурагч ээж аавдаа мэдэгдсэнээр цагдаад дуудлага өгсөн байна.

Сургагч багшийн хэлснээр жолооч Италийн цагаачлалын бодлогыг эсэргүүцдэг байсан ба автобусыг хулгайлах үеэрээ “хэн ч эндээс амьд гарахгүй, Ойрхи Дорнод дахь цагаачдын амь дахин эрсдэх ёсгүй” хэмээн орилжээ. Сэжигтэн автобусанд шатамхай бодис асгаж гал тавьсан байна. Энэ үед цагдаа нар ирж автобусыг зогсоож цонхыг нь хагалан хүүхдүүдийг аварчээ.

 

 106116631 053066379

 

Хэрэв цагдаа нар жаахан л оройтсон бол автобустай хамт 51 хүн амиа алдах байсан юм. Тиймээс хүүхдүүдийг аварсанд бурхандаа талархаж, ид шидийн үйл явдал болсон гэж Италийн эрх баригчид үзжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.