ШУУД: Л.Наранбаатар: Иргэдийн ногдол ашгийг хулгайлж байна

 

"1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо" ТББ-ынхан "Эрдэнэс таван толгой" ХК-ийн хувьцаа, түүний ногдол ашгийн талаар мэдээлэл хийлээ.

Тэд Мөн 2019 оны хөрөнгө оруулалтын төсөв маш үрэлгэн болсон бөгөөд үүнээс шалтгаалж ногдол ашгийн хэмжээ багассан гэж үзэж байна.
"Эрдэнэс таван толгой" ХК 2019 онд: 
-IPO гадаадын зөвлөхөд 283 тэрбум төгрөг
-Барилга барихад 42 тэрбум төгрөг
-Программ хангамж авахад 7.7 тэрбум төгрөг
-Удирдлагын зардалд 22 тэрбум төгрөг
-Борлуулалт, маркeтингийн зардалд 303 тэрбум төгрөг
Нийт 483 тэрбум төгрөгийн зардалтай төсөв баталсан байна. Энэ бүхнийг дүгнэж үзвэл Иргэдийн ногдол ашгийг хулгайлж байна гэж тэд үзжээ.
Харин тус ТББ 2019 оны цэвэр ашгийг нэг их наяд төгрөгөөр буюу.

Тиймээс "Эрдэнэс тавантолгой" ХК-ийг үйлдвэрлэлийн тайлан, санхүүгийн тайлан, ногдол ашгийн тооцоо зэрэг мэдээллийг тодорхой гаргаж өгөхийг шаардаж байгаа ажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.