Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх танхимтай боллоо

 Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр улс даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

  Энэхүү өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн газар хөдлөлтийн сургалтын танхимын нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

 Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Япон Улсын Элчин сайд Такаока Масато, Жайка Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар оролцсон юм.

 Шадар сайд Ө.Энхтүвшин нээж хэлсэн үгэндээ, “Улаанбаатар хотын ойр орчимд байрлах хэд хэдэн идэвхтэй хагарлуудын байгаа бөгөөд эдгээр хагарлуудын идэвхжил нь буурахгүй байгааг ажиглалт, судалгаагаар тогтоосон. Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 37,542 удаагийн газар хөдлөлт бүртгэгдснээс 5 удаа 5 магнитудын, 1,354 нь 3-4 магнитудын хүчтэй байсан. Энэ нь газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах чадавхаа нэмэгдүүлж, бэлтгэл бэлэн байдлаа хангахыг мэргэжлийн байгууллагаас Төр засаг, ард иргэдэд анхааруулга өгч байна. Энэхүү газар хөдлөлтийн биеэр мэдрэх төхөөрөмжийг хүлээн авсанаар хүүхэд багачууд, ард иргэдэд газар хөдлөлтийн аюул эрсдэлийг таниулахад чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй ажил болж байна” гэлээ.

DSC0209 1024x683

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд МУЗН, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхимд газар хөдлөлтийг биеэр мэдрүүлэх төхөөрөмжийг суурилуулж, хүлээлгэн өглөө.

DSC0259 1024x769

Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан ард иргэдэд газар хөдлөлтийн аюулыг биеэр мэдрүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах тус танхим нь 3-12валлын газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэхээс гадна ашиглалтын аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмийг суурилуулж өгснөөрөө онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

DSC0305 1024x683

DSC0278 1024x683

DSC0361 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.