Х.Бат-Ялалт: Ц.Нямдоржийн хамаарал бүхий этгээдүүд 17 биш 7-8 байртай гэдэг хариуг надад өгсөн

 

"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн, "Монголын хүний төлөө" намын дарга Х.Бат-Ялалт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг өөрийнхөө болон эхнэр, хүүхдүүд, ойр дотны хүмүүсийнхээ нэр дээр 17 орон сууцтай талаар өнгөрсөн онд мэдээлж, түүний хамаарал бүхий хүмүүс ямар эх үүсвэрээр ийм олон үл хөдлөх хөрөнгөтэй болсныг шалгаж өгөхийг АТГ-аас хүссэн байдаг

АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаярын иргэн Х.Бат-Ялалтад өгсөн 2018 оны тавдугаар сарын 18-ны албан бичигт дурдсанаар “.

Мөн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Тус бүрчлэн, дурдагдсан хөрөнгө нэг бүрийг шалгасан. Үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлига, албан тушаалаа урвуулан ашигласан байдал тогтоогдоогүй гэж үзэж хэргийг хаах саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн” хэмээн мэдээлсэн байдаг.

Тэгвэл уг хэргийн талаар Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт ийм тайлбар хийлээ

Тэрбээр “Надад нэг хариу ирсэн. . Монголчуудын хувьд хамгийн сайн хуульч гэж ойлгодог хүн маань өнөөгийн нийгэмд худал хуурмагийн гол төвд нь суучихаад ард түмнээ хуураад сууж байгаад харамсаж байна.

.

Цаашлаад Эрдэнэтийн асуудал, төрийн банкны 30, 40 сая ам.долларын асуудал гээд олон нийтэд тэртээ тэргүй ил тод болсон мэдээлэлд цаагуураа Ц.Нямдорж, Г.Алтантай холбоотой болохыг ямар ч хүн ажиглаад харахаар байгаа байхгүй юу. Энэ асуудлыг шалгаж чадахгүй байна гэдэг маань Монголын хууль хяналтын байгууллага албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чадваргүй, тэдний удирдлагаар ажилладаг гэдэг нь бодит амьдралд дээр байна” хэмээв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.