НҮБ-ын төсөл 9-р хороонд хэрэгжинэ

 

. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын үерийн эрсдэл бүхий гэр хорооллын долоон хороонд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, үерийн аюулыг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх юм. Дэлхийн сангийн санхүүжилтээр хэрэгжих уг төсөлд дүүргийн 9-р хороо шалгарсан бөгөөд тус хорооны үерийн аюул, эрсдэл, эмзэг байдлын талаарх судалгааг гаргаж, оршин суугчдыг үерийн аюулыг даван туулах, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж үерийн эрсдэлийг багасгах ажлыг хийхээр төлөвлөж өнөөдөр эхлэлийн семинарыг зохион байгууллаа.

Дашрамд, тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү, НҮБ-ын Хабитатын төслийн менежер Ш.Энхцэцэг болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.