Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг хоёр Солонгос зохион байгуулах уу?

 

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг энэ жилийн зургадугаар сарын 7-оос долдугаар сарын 7-ны хооронд Франц улс зохион байгуулна.

2023 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ыг зохион байгуулахаар есөн улс нэрээ өгөөд байгаагийн дотор Өмнөд ба Умард хоёр Солонгос хамтран зохион байгуулах хүсэлтээ өгчээ. Дэлхийн хөлбөмбөгийн холбоо дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хүртэл бүртгэлээ явуулах юм.

Ирэх жил Токиод болох зуны Олимпийн 32 дугаар наадамд хоёр Солонгос хамтран оролцохоор төлөвлөж байна. Өмнөд ба Умард Солонгосууд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ээс гадна 2032 оны зуны Олимпийн наадмыг хамтран зохион байгуулах эрхийн төлөө нэрээ дэвшүүлжээ.

Солонгосын дайнаас хойш улс төрийн тавцанд харилцаа холбоо муутай ч спортоор дамжуулан хойгийн амар тайван байдлыг бэлгэдэж байна. Өнгөрсөн жилийн Пёнчаны өвлийн Олимпод хоёр Солонгосын тамирчид нэгдсэн туг далбаан дор жагсаж наадмыг нээсэн билээ.

 

Korea flags 940x444

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.