2025 он гэхэд роботууд хүнээс илүү хөдөлмөрлөдөг болно

 

Роботын эрин зуун хүн төрөлхтний ажиллах хүчийг хөнгөвчилж байгаа ч роботын дайн гарвал хүн төрөлхтөн хэрхэн тэмцэх талаар санаа тавиад эхэлжээ. Роботууд хавдар илрүүлж, Рубикын шоог төвөггүй эвлүүлж байна. Томоохон технологийн компаниуд ухаалаг машинуудыг улам хөгжүүлж, ажилчдынхаа тоог цөөлж хүчин чадлаа нэмсээр байгааг дурдах юун.

. Одоогоор робот машинууд нийт ажиллах хүчний 29 хувийг орлож байна. Тэгвэл 2022 он гэхэд хүн төрөлхтөн 75 сая ажлын байраа машинуудад алдана гэжээ. Ирэх таван жилийн хугацаанд 133 сая ажлын байр бий болохоос 58 сая нь шинэ ажлын байр байх болно гэж нэмж танилцуулсан.

robort

Технологийн гайхамшигт шийдэл олон сайн талтай ч хүн төрөлхтөн ажлын байраа алдаж, амь зуухад хүнд болохгүй гэж үү? Тэгвэл үүнд хариулахдаа “ирэх 10 жилд ажил эрхлэгчдийн 54 хувьд онцгой чадвар шаардагдах болно. Үүний хажуугаар ухаалаг гар утас, электрон тархи, мэдээллийн аналатикууд, комьпютерын удирдах систем шинэ ажиллах хүч болж эхэлнэ. . Машин роботууд хүн төрөлхтний төлөө ажилласаар байна” гэжээ.

Эх сурвалж: www.qz.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.