Хятадын готикчууд цахим жагсаалд нэгджээ

 

Гуанжоу хотын метроны буудлын хамгаалалтын алба готик стилээр буюу хар өнгөөр уруул, нүдээ будсан эмэгтэйг будгаа арилгахыг шаардсан байна. Эмэгтэй хориотой эд зүйл авч яваагүй ч түүнийг будгаа арилгаагүй тохиолдол метронд суухыг хоригложээ. Метроны буудлын хамгаалалтын алба готик хэв маяг бүхий нүүр будалт нь бусад зорчигчдод сэтгэлзүйн дарамт үзүүлнэ гэж үзжээ.

 

 106076190 6cd78abcgy1g14pl8pc0pj20ku0r6jtt

 

Энэ тухай цахим ертөнцөд тархаж уг эмэгтэйтэй адил хар өнгөөр нүүрээ буддаг хүмүүс зургаа постолж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Хятадын хамгийн олон хэрэглэгчтэй цахим хуудас Weibo-д #ASelfieForTheGuangzhouMetro гэсэн хаштаг хөдөлгөөн өрнөж 5,000 удаа шэйр хийжээ. Хаштагт нэгдэгсэд готик нүүр будалт хийж селфигээ цахим хуудсанд байршуулсан байна.

 

 106076186 gettyimages 166724371 594x594

 

Ихэвчлэн рок хөгжим сонсдог болон Японы манга цуврал сонирхдог охид залуус ийм хэв маягийг сонгодог байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.