Идай хуй салхинаас болж гурван улсад онц байдал зарлажээ

 

Мозамбик улсын нутаг дэвсгэрийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Идай хуй салхи дайран өнгөрч 89 хүн амиа алдсан гэх албан тоо байгаа юм. Харин тус улсын Ерөнхийлөгч Филипе Нюси амиа алдсан иргэдийн тоо мянга хол давсан байж болзошгүй хэмээн анхаарууллаа.

 

5L4HL4FRWJBI7AMN4O3GG6GRAE

 

Хуй салхинд өртсөн бүс нутаг бараг тэр чигтээ газрын хөрстэй тэгширч, байшин барилга нурж аврах ажиллагаа үргэлжилж байна.

 

Mozamb 02 1552925120

 

Гол мөрний ус савнаасаа хальж тосгон суурингуудыг усанд автуулж оршин суугчдын цогцос хөвж байсан гэж албаныхан мэдэгдсэн байна. Мозамбиктай хил залгаа Зимбабве, Малави улсуудад ч мөн Идуй хуй салхинаас болж байгалийн гамшиг нүүрлэж олон арван иргэн амиа алдаад байгаа юм. Тус улсад 100 орчим хүн үрэгдэж 200 орчим иргэн сураггүй болсон байна.

 

f idai a 20190320 870x580

 

Мозамбик улсад холбоо харилцаа тасарч, зам гүүр нурж оршин суугчдыг тусгаарлаад байна. 1,5 сая иргэн байгалийн гамшигт өртсөн гэж мэдээлжээ.

 

EP 190317316

 

000 1ES37A 627x418

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.