Трамвайд гал нээж гурван хүний аминд хүрсэн этгээдийг баривчиллаа

 

Нидерландын Утрехт хотод үл таних этгээд трамвай дотор гал нээж гурван хүний аминд хүрч, таван зорчигчийг гэмтээж шархдуулсан хэрэг гарсан байна. Хотын цагдаа нар халдлага үйлдсэн этгээдийг баривчилсан тухай мэдээлжээ.

Гэмт этгээд чухам ямар зорилготойгоор зорчигчид руу халдсан нь тодорхойгүй байгаа юм. Сэжигтнийг баривчлах үеэр Утрехт хотыг бүхэлд нь самнаж, аюулгүй байдлыг өндөржүүлэн сургуулиудыг хаажээ.

 

1

 

115537 dltpvigoqf 1552915357

 

Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө 10:45 минутад халдлагын талаар цагдаад дуудлага ирсэн байна.

Сэжигтнийг гал нээсний дараа трамвай ослын зогсолт хийхэд хэргийн газраас зугтаасныг гэрчүүд харсан байна. Терроризмтой тэмцэх цагдаагийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландад гарсан террорист халдлагатай холбогдуулан сүмүүд, нисэх буудлуудад хамгаалалт гаргажээ.

 

d33dff60 4982 11e9 8e02 95b31fc3f54a image hires 033513

 

Нидерландын цагдаагийн газрын өнгөрсөн шөнө хийсэн мэдэгдэлд “халдлага терроризмын шинж чанартай ч гэр бүлийн асуудлаас болж сэжигтэн гал нээсэн байж магадгүй хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэжээ. Сэжигтэн Гокмэн Танис өмнө нь Оросын Чеченьд байлдаж байсан гэж зарим эх сурвалжид дурдсан байна.

 

Сэжигтэн Гокмэн Танис
Сэжигтэн Гокмэн Танис
 

340,000 оршин суугчтай Утрехт хотод гарсан халдлагад эмгэнэл илэрхийлж байгаагаа Европын Холбооны төлөөлөгчид мэдэгджээ.

 

utrecht tram shooting

 

ipanews e3b545c1 8842 4473 8e27 5429d39fb773 1

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.