Хотын захиргааны байранд гал гарлаа

 

Ямартаа ч төв талбай хавиар нэг хэсэгтээ хар утаа суунаглаж, талбай орчмыг хөл хөдөлгөөнд автууллаа.

Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс "НЗДТГ-ын байранд гал гарсан. Гал гарсан өрөөнд хоёр том агааржуулагч байрладаг бөгөөд хэрэглэхгүй тавилга зэргийг хураасан байсан. Уг агааржуулагчаас гал гарсан байх магадлалтай хэмээн үзэж байна. Гэхдээ үүнийг мэргэжлийн хүмүүс тогтоох байх. Уг өрөөний хажуу талын өрөөнд есөн хүн ажилладаг. Гал улмаас ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүй. Харин хэд хэдэн өрөөнд байрлаж байсан эд материал, бичиг цаас шатсан байна" хэмээн мэдээлэл өгөв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.