Үхсэн халимны гэдэснээс 40 кг хуванцар хаягдал гарчээ

 

Филиппиний далайн эргээс үхсэн халим олджээ. Халимны гэдэс дотроос 40 кг хуванцар хог хаягдал олдсон ба халимыг ходоод нь цочирсноос болж үхсэн гэж үзсэн байна.

Давао хотын иргэд залуу халимны гэдсэн дэх хуванцар хог хаягдал үхлийн шалтгаан болсонд ихээхэн гайхжээ.

 

717

 

Далайн эргийн оршин суугчид анх удаа халимны гэдэснээс ийм их хэмжээний хуванцар, гялгар уут гарч байхыг харсан гэж ярьсан байна. Орон нутгийн засаг захиргаа, эрх баригчдад хандан далайн усыг цэвэрлэх тухай санал гаргажээ.

Нэг удаагийн гялгар уут, торны хог хаягдлаараа зүүн өмнөд Ази дэлхийд толгой цохидог.

 

ee1e300545d6931839c0f7a0f97145da

 

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Филиппиний далайн эргээс олдсон үхсэн халим, усан гахайн 57 нь хуванцар хог хаягдлаас болсон байжээ.  Өнгөрсөн жил Тайландын эргээс олдсон үхсэн халимны гэдэснээс 80 ширхэг гялгар уут бүхий найман кг хуванцар хог гарсан байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.