Мэргэжлээрээ ажиллаагүй сувилагчдыг ажиллах боломжоор хангана

"1:2” зорилтын хүрээнд зохион байгуулагдаж буй мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх 8 дахь удаагийн сургалт зохион байгуулагдаж байна

Тодорхой хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй сувилагчдыг мэргэжлээрээ ажиллах боломжийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх, ажлын байраар хангах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилтот арга хэмжээ үргэлжлэн хэрэгжиж байна.

Энэ хүрээнд өнөөдрөөс мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх 8 дахь удаагийн сургалт эхэллээ. Сургалтад 55 сувилагч бүртгэгдсэнээс Өвөрхангай аймгаас 2, Баянхонгор аймгаас 2, Орхон , Дундговь, Говь-Алтай, Булган аймгаас тус бүр 1 сувилагч суралцаж байна.

EMY 9307

Өнгөрсөн 6 сарын хугацаанд мэргэжлээрээ эргэн ажиллах сонирхолтой 276 сувилагчийг “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” зэрэг сургалтад хамруулснаар 79 хувь нь ажлын байраар хангагджээ. 

EMY 9300

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.