ШУУД: ЕБС-ийн сурагчид "Ойд суралцахуй" өдөрлөгт хамрагдаж байна

 

Олон улсын ойн өдрийг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Ойд суралцахуй" сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн 11 сургуулийн 150 гаруй сурагч ойн судлал, ойг яагаад хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл олж авсан юм. Уг хөтөлбөрийн хүрээнд Ойн генетик, экофизиологийн лаборатори, Ойн экосистемийн мониторингийн лаборатортой танилцаж, эрдэмтэн судлаачтай уулзаж, сонирхсон асуултаа асуув. 

МУИС-ийн босго оноог хангасан хүүхэд ойн судлалын мэргэжлээр суралцахаар бол байр эзэлсэн байдлыг харгалцахгүйгээр МУИС-д элсэх эрх олгоно

МИУС-ийн босго оноог хангасан сурагч ойн хөтөлбөрөөр МУИС-д суралцах боломжтой

Уг өдөрлөгийн үеэр МУИС, ХШУИС-ийн захирал доктор, профессор Н.Баатарбилэг ойн мэргэжлээр суралцах гэж буй сурагчдад үнэтэй зөвлөгөө хүргэсэн юм. Тэрбээр "МУИС-ийн ойн хөтөлбөрт суралцахаар сонирхож буй бол нэгэн сайхан мэдээг дуулгахдаа таатай байна. . Ганцхан шаардлага нь босго оноог давсан байхад болно. Уралдаанд оролцож байр эзэлсэн хүүхдүүдэд сургалтын төлбөрөөс тодорхой хувиар хөнгөлөх боломжтой. Нэгдүгээр семистерийн голч дүнгээс хамаарч сургалтын тэтгэлэг хэдэн хувиар хөнгөлөх боломжтойг тогтоодог. Иймд " хэмээв. 

Манай улсад ойн судлалын мэргэжилтэй боловсон хүчин нэн эрэлттэй байдгийг багш, судлаачид энэ үеэр хэлж байсан юм. 

. Энэ жилийн хувьд "Ой ба боловсрол" сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.