З.Хүрэлсүх: Б.Махбалд төлөвлөсөн 8-12 жилийн ялыг хүлээн зөвшөөрөхгүй

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлон өнөөдөр товлогджээ

Зам тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт товлогдсон аж. 

Яг одоо уг шүүх хуралдаан хараахан эхлээгүй байна.

Эргэн сануулахад, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан  хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө гарсан байдаг. ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. 

Энэ хэрэг гарснаас хойш сэжигтэн Б.Махбалыг сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа. Түүнд “Хүний амийг хохироосон бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан эрүүгийн хуулийн 10.1 дэхь зүйл ангиар ял төлөвлөөд буй.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.