ШУУД: Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хорооны иргэдэд 60 мянган төгрөг тараасан гэв

 

Баянзүрх дүүргийн 10,19 дүгээр хороонд ИТХ-ын дахин сонгууль ирэх сарын 23-ны өдөр болно. Та бүхэнд эргэн сануулахад, .

Тэгвэл Баянзүрх дүүргийн МАН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Б.Ганцог "Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийг зохион байгуулах үеэр будлиан гарсан. Ингэхдээ өмнөх сонгуулийг будлиантуулсантай ижил аргаар буюу мөнгө тарааж иргэдийн саналыг худалдаж авахаар улайрч байна. БЗД-ийн Ардчилсан намынхан 10, 19 дүгээр хороонд амьдардаг иргэдтэй "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулах нэрийн дор 60 мянган төгрөг тараасан" гэлээ.

Дашрамд дурдахад, энэ удаагийн дахин сонгуульд Ардчилсан нам албан ёсоор оролцохгүйгээ мэдэгдсэн хэдий ч бие даагч нэр дэвшүүлэн оролцуулж байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.