Facebook компани Шинэ Зеландын халдлагын 1,5 сая бичлэгийг устгажээ

 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Шинэ Зеландын Крайстчөрч хотын сүмүүдэд тус улсын түүхэнд байгаагүй аймшигт халдлага гарсан билээ.

Халдлага үйлдсэн этгээдүүд хэргийн газар дээр бичлэг хийсэн нь цахим ертөнцөд тархаад байсан. Уг бичлэгүүдийг олон нийтэд хүргэх нь зохимжгүй, буруу үлгэр дуурайл болохоос гадна өдөөн хатгасан шинжтэй гэж үзсэнээр цахим ертөнцөд хориглосон.

Дэлхий дээр хамгийн олон хэрэглэгчтэй цахим хуудас болох Facebook компани халдлагын үеэр гэмт этгээдүүдийн хийсэн бичлэг 1,5 сая удаа тархсан байсныг устгасан тухай мэдэгджээ.

Twitter, Instagram, YouTube зэрэг олон сая хэрэглэгчтэй цахим хуудсуудад мөн адил цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг илгээсэн байна. Олон нийтийн цахим сүлжээнүүд цагдаа нарын тусламжаас гадна мянга мянган хувь хүнийг хөлсөлж хориотой контентуудыг устгахаас гадна хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд хөрөнгө оруулсаар байна.

Одоогоор YouTube-ээс Крайтсчөрчийн халдлагын хэр хэмжээний, хэд орчим бичлэг устгасан тухай мэдэгдэл хийгээгүй байна.  

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.