Эмч, сувилагчийн харьцааг 1:2-т хүргэх зорилт үргэлжилж байна

 

Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилт буюу эмч, сувилагчийн харьцааг 1:2-т хүргэх зорилт үргэлжилж байна. Уг зорилтын хүрээнд хүрээнд зохион байгуулж буй “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх сургалт” –д 2018-2019 оны хичээлийн жилд нийт 276 сувилагч суралцаж төгссөн байдаг.  

Тэднээс 212 сувилагч буюу 77% нь ажилд орсон бөгөөд 13% төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, 23% нь нийслэлийн харьяа эмнэлэгүүдэд ажиллаж байна. Үлдсэн хувь нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллага болон хувийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа ажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.