Жүдо бөхийн Екатеринбургийн их дуулга тэмцээний өнөөдрийн оноолт

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ. Энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орны дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа юм. Манай улсаас хашир туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч оролцож байгаагаас өчигдөр тэмцээний эхний өдөр зургаан бөх барилдаж эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Л.Өнөболд аваргын алтан медалийн эзэн боллоо. 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингүүдийн барилдаануудаар үргэлжлэн явагдах ба МУГТ Г.Одбаяр тэргүүтэй долоон бөх барилдах юм.

Эмэгтэйчүүдийн -63кг жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын 5 удаагийн аварга Б.Ганхайч эхний тойрогт Марокко улсын Софиа Белаттиартай барилдах оноолт гарчээ.  

Эмэгтэйчүүдийн -63кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн -63кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -70кг жингийн В хэсэгт А.Бадамгарав Израйлийн Ярден Маярсохтой барилдах бол D хэсэгт Ц.Батцэцэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Бразилын Мариа Портелатай барилдах оноолт гарчээ. 

Эмэгтэйчүүдийн -70кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн -70кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн В хэсэгт Н.Хадбаатар тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын Феликс Галиуаевтай барилдах бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, МУГТ Г.Одбаяр D хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт Румын улсын жүдоч Александр Райкутай барилдах оноолт гарчээ. 

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -73кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -81кг жингийн А хэсэгт Б.Гаажадамба эхний тойрогт ОХУ-ын Станислав Семеновтой барилдах бол D хэсэгт О.Ууганбаатар эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогт Марокко улсын жүдоч Ачраф Моутитай барилдах оноолт гарчээ. 

Эрэгтэйчүүдийн -81кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -81кг жингийн оноолт

Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 14:30 цагт эхлэх ба манай www.livetv.mn/sport сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.