Tesla-ын цоо шинэхэн Model Y-ыг танилцуулж байна

 

Америкийн Tesla компани Европын шилдэг автомашин үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхүйц хүчин чадал бүхий цахилгаан машинаа танилцуулж байна.

Model Y загвар 2021 онд худалдаанд гарах ба 39,000 ам.доллараар зарагдах юм байна. Хэрэв та спорт загварын шинэ цахилгаан машинаа долоон суудалтай болгохыг хүсвэл үндсэн үнэн дээр 3,000 ам.доллар нэмж төлөх аж.

Model Y цагт 210 км хурдлах ба 5,6 секундын дотор 0-96 км/цаг хүртэл хурдлах юм байна.

Шинжээчид Tesla-ын шинэ загварыг дунджаар 50,000 ам.доллараар зарагдаж магадгүй гэж таамаглаж байсан юм.

 

tesla model y rear 640x640

 

2019 он гарснаас хойш Tesla 3,000 ажлын байраа танасан. Маскийн хэлснээр цахилгаан автомашинууд ихэнх хүмүүсийн хувьд хэт үнэтэй байсан учир шинэ загварын үнийг багагүй бодолцсон гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.