Шинэ Зеландад гарсан халдлагад сэжиглэн гурван эрэгтэй, нэг эмэгтэйг баривчиллаа

 

Шинэ Зеландын Крайстчөрч хотод байдаг исламын сүмүүдэд зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж 50 орчим хүн амиа алдаад байна. Мөн халдлагын үеэр гэмтэж шархадсан 20 гаруй хүнд эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн уг халдлагыг терроризмын шинж чанартай үйлдэл бөгөөд улс оронд тохиосон харанхуй өдрүүдийн нэг болж байна хэмээн эмгэнэл илэрхийлжээ.

 

new zealand2 34a

 

Австрали улсын Ерөнхий сайд Скот Моррисоны хэлснээр баривчлагдсан сэжигтнүүдийн нэг нь Австралийн иргэн байгаа юм. Сэжигтнүүдийн аль нь ч гэмт хэрэг үйлдэж байсан болон террорист халдлага үйлдэж болзошгүй сэжигтнүүдийн жагсаалтад багтаагүй байна.

Крайстчөр хотын сүмүүдэд гарсан халдлага

Чухам зэвсэглэсэн хэдэн этгээд халдлага үйлдсэн болохыг баттай мэдээгүй ч хэргийн газарт байсан гэрчүүд хэвлэл мэдээллийнхэнд халдлагын талаар ярьжээ.

 

1552612481305

 

Гэрчүүдийн ярьснаар цусанд хутгалдсан хүмүүс сүмийн гадаа хэвтэж байхыг харсан байна. Сүмийн халдлагаас амьд үлдсэн ч нэрээ нууцалсан гэрч Шинэ Зеландын төв телевизэд буутай эрэгтэй хохирогчийн цээж рүү гал нээж байхыг харсан гэжээ. Халдлага үйлдсэн этгээдүүд сүмийн эрэгтэйчүүдийн залбирлын өрөөнөөс эмэгтэйчүүдийн залбирлын өрөө рүү шилжиж галласан байна.

 

ny 1552616939 zs890ha0zs snap image

 

Мөн нэрээ нууцалсан Палестины иргэн буутай этгээд толгой руугаа буудаж байхыг харсан гэжээ.

Халдлагад өртсөн хоёр дахь сүм Линвүд дүүрэгт байдаг ба сүмийн мөргөлчид гүйж зугтаж байхыг гэрчүүд харжээ. Гэмт этгээдүүд олон төрлийн халдлага төлөвлөсөн байж болзошгүй тул Крайстчөрч хотын бүх сүмүүдийг хааж харуул хамгаалалт гарч аюулгүй байдлыг өндөржүүлээд байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.