Facebook компани хоёр захирлаа явууллаа

 

Facebook компанийн серверт алдаа гарсны дараа Марк Зукербэрг хоёр ч гүйцэтгэх захирлаа явуулж байгаагаа мэдэгджээ.

Зукербэрг ойрын туслахуудаа чухам ямар шалтгаанаар халж байгаагаа хэлээгүй байна. Кокс нь Facebook компанийг үүсгэн байгуулагдсанаас хойш жилийн дараа 2005 онд ажилд орж байжээ.

Харин Даниелс жилийн өмнө Facebook-т орж албан тушаалаа хүлээж авахаас өмнө Internet.org-т таван жил ажиллажээ.

Facebook компани Messenger, WhatsApp, Instagram хуудсуудад гарсан алдааг серверийн тохиргоог өөрчилснөөс болсон гэж үзсэн юм. Урьд өмнө байснаасаа илүү хувийн мэдээллийг нууцалсан, нууцлал өндөр цахим хуудас болох зорилтыг тавиад байгаа юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.